

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг өнөөдөр УИХ-ын ёс зүй дэгийн дэд хороогоор авч хэлэлцэхтэй холбоотой тодруулга авлаа. Тэрээр "Намайг олон нийтийн сүлжээгээр бусдыг гүтгэн доромжилсон, нэр төр алдар хүндийг нь үл хүндэтгэсэн , төрийн албаны нэр төрийг гутаасан сөрөг үлгэр дууриал үзүүлсэн-16,7 хувь, УИХ-ын гишүүний нэр хүнд албан тушаалаа урвуулан ашиглаж бизнесийн үйл ажиллагаа сурталчилсан гэж үзсэн. Ёс зүй дэгийн дэд хороонд гаргасан 48 өргөдлийг өөр өөр газраас гаргасан хэр нь үг үсэг, цэг таслалгүй бүгд ижилхэн байгаад анализ хийгээгүйн байна лээ. Троллуудын хүсэлтээр Ёс зүй дэгийн дэд хороо хуралдах гэж байна. Өвөрхангай аймгийн Лхагвадорж ирнэ гэж найдаж байна. Хүний өмнөөс гомдогсод энэ дунд маш их байна. Ёс зүй дэгийн дэд хороо ер нь байх ёстой үгүйд би эргэлзэж байна. Ганцхан М.Нарантуяа-Нараг хэлэлцдэг. Ганцхан намайг айлгах, үг хэлийг нь боомилох гэж байна. Зохион байгуулалттай биш л бол энэ хүмүүс өөрсдийнхөө үгээр энэ гомдлоо хамгаалах ёстой. Үгүй бол би үнэхээр энэ хүмүүсийг гомдоосон юм байна. Иймээс УИХ-ын гишүүний ажлаа өгөх ёстой юм уу хийх ёстой юм уу гэдгээ эндээс авч гарах ёстой. 48 хүн ирэхгүй бол, троллуудын үгээр бүхэл бүтэн дэгийн хороо хуралдуулах гээд байгаа нь эмгэнэлтэй. МСS-ийн том артай гишүүд зодож, нүдээл явж байгаа нь өөрөө ёс зүйн дэгийн хороогоор авч хэлэлцэх асууда биш юм уу. Одоо ийм болсон үнэнийг хэлснээр чи ард түмнийг гомдоолоо гэж болдог юм уу.
Нүдэнд ил харагдахгүй бузар булай юуг ч уучилж өршөөдөг балай улс болж байгаа юм бол энд төр засаг болж тоглоод ямар хэрэг байгаа юм бэ л гэж харамсч байна. Дэгээс гарсан шийдвэрийг юу гэж хүлээн зөвшөөрч байдаг юм. Юу ч гэсэн ороод сонсъё" гэлээ.
