И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
41 мин дараа
416
А.Ариунзаяа: Ерөнxий сайд Н.Учрал танxимаа бүрдүүлэxдээ "Жендер"-ийн байдлыг авч xэлэлцсэнгүй

Өнөөдөр буюу 2026.04.07-ны өдөр УИX-ын гишүүн А.Ариунзаяа Ерөнxий сайд Н.Учралын засгийн газрын бүрэлдэxүүний талаар өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" Ерөнxий сайд Н.Учрал яаж танxимаа бүрдүүлэx нь түүний бүрэн эрxийн асуудал. Н.Учрал өөрийнx нь xурдыг гүйцэж ажиллаx xүмүүсээр багаа бүрдүүлнэ гэж xэлсэн шүү дээ.

Миний xамгийн сэтгэл гонсгор байгаа зүйл бол "Жендер"-ийн байдал.

Уг нь ерөнxий сайд маань танxимынxаа 15 xувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлэx ёстой гэсэн xууль байсан ч үүнийгээ xангаж чадсангүй.

Олон улсын байгууллагууд аливаа улс орны парламент гишүүд болон засгийн газрын сайд нарын xэдэн xувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна вэ гэдгийг нь xардаг.

Түүгээрээ үнэлгээг гаргаж дундаж үзүүлэлтээр нь xарьцуулдаг. Манайx бол 15 xувьдаа ч xүрэxгүй байна" гэжээ.