Нийгэм
2026.04.07 12:19
538
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДУНДАЖ ХУРД 7.1 ХУВИАР НЭМЭГДЭНЭ
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДУНДАЖ ХУРД 7.1 ХУВИАР НЭМЭГДЭНЭ
 
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурна гэсэн судалгаа гарсан байна.
 
Төслийн хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад гүүрэн байгууламж, нүхэн гарц, олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулан, тээврийн хэрэгслийн урсгалыг огтлолцолгүй, саадгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
 
Ингэснээр уулзвар дээрх хүлээлгийн хугацаа багасч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн ослын эрсдэл буурах ач холбогдолтой юм.