m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрүүл мэнд
2 цагийн дараа
61
ХӨСҮТ: Менингококкт халдварын батлагдсан 7 тохиолдол нэмэгдэж, гурван хүн нас баржээ
Монгол Улсын хэмжээнд 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан  Улаанбаатарт -3, Дархан-1, Ховд-2, Увс-1 нийт 7 тохиолдол бүртгэгдэж , 3 нас баралт бүртгэгдлээ.
Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд өвчлөл бүртгэгдэж, 66,7% нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна.  Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна.   Сүүлийн 6 жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна.
Дүүргийн хувьд Налайх, ЧД, БЗД, СХД өндөр байна.
Өвчлөл 12 дугаар сараас 6 дугаар саруудад өндөр, нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний 6 сард бүртгэгдсэн ба байна.
Хэрвээ та хүсвэл ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетээр сайн дураар вакцинд хамрагдах боломжтой.