

Өнөөдөр буюу 2026.04.07-ны өдөр Боловсролын сайд Л.Энx-Амгалан яаамны шуурxай xурал дээрээ багш нарын нийгмийн асуудлыг xөндсөн байна.
Тэрээр" Боловсролын салбар xоёр цалинтай болчихсон явж байна. Нэмэгдлийг нь хуучин цалингаас нь боддог. Нийгмийн даатгалын санд 70 тэрбум төгрөгийн өртэй.
Жилд 2-3 мянган багш декрет авдаг. Гэтэл одоо декретээ ч авч чадахгүй байгаа шүү дээ. Одоо хэдэн багш өнөөдөр декретээ авч чадахгүй байна. Тэр тооцоо байна уу?
Өнөөдөр хэдэн багш эмнэлэгт хэвтчихээд листнийхээ мөнгийг авч чадахгүй байна вэ.
Энэ жил тэтгэвэрт гарах гэж байгаа, тэтгэврээ тогтоолгох гэж байгаа багш шинэ цалингаасаа тогтоолгох уу? хуучин цалингаасаа тогтоолгох уу?
Тэтгэврээ шинэ цалингаар тооцоо хийхэд 933 тэрбум төгрөгийн асуудал гарч ирж байна шүү дээ .933 тэрбум төгрөг.
Яам гэж байна уу ? Бодлого гэж байна уу ? Төлөвлөлт гэж байна уу ?
Багшийн гурван тулгуурт бодлого хаачсан бэ ?.Газрын зураглал гэж хийж өгөөд явсан. Тэр хаачсан бэ?" гэжээ.
