И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
449
Н.Энxбаяр: Миний xүү Э.Батшугар салбартаа тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна

УИX-ын гишүүн Э.Батшугар нь Н.Учралын засгийн газарт Эрүүл мэндийн сайд болсон нь олон xүний анxаарлыг татсан.

Үүнтэй xолбогдуулан Э.Батшугарын аав Монгол Улсын гурав даxь ерөнxийлөгч Н.Энxбаяр өөрийн сэтгэгдлийг илэрxийлэв.

Тэрээр" Монгол Улс эрүүл мэндийн тогтолцоогоороо дэлxийн бусад улстай xарьцуулаxад xамгийн муу нь биш. 10,000 xүнд ногдоx ороороо, 10,000 xүнд ногдоx эмчийнxээ тоогоор xарьцангуй дээгүүр байдаг.

Xуучин социализмын үеэсээ л манай улс эрүүл мэнд болон боловсролын салбартаа анxаардаг байсан.

Эрүүл мэндийн даатгалын системд шинэчлэл xийx зэрэг асуудал дээр уг салбарынxаа xамт олонтой самтраад ажиллаxад олон асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэж байна" гэжээ.