m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
3 цагийн дараа
236
Б.Дашпүрэв: Газар тариалалт эхлэхтэй холбоотой дизель түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлж байна

Аж үйлдвэр эрдэс баялгийн  яамны ТНБД Б.Дашпүрэв: Өнөөдөр дизель түлшний үнэ энэ сард нэмэгдэх байдалтай байна. Монгол Улсад төдийгүй дэлхийд 60 гаруй улсад үнэ өссөн нөхцөл байдалтай байна. Хамгийн гол нь хангалт тасрахгүй байх, хэрэглээний АИ-92 төрлийн бензиний үнэ нэмэгдэхгүй нь бидний хувьд сайн тал. Дизель түлшний олон улсын газрын тосны бүтээгдэхүүний 63,3 хувь эзэлдэг ийм том хэмжээний түлшний дийлэнхийг уул уурхай, газар тариалангийн салбар хэрэглэдэг. Газар тариалалт эхлэхтэй холбоотой 7500 тонн дизель түлшний хэрэгцээ байдаг. Иймээс 10 мянган тонн бүтээгдэхүүнийг хуучин үнээр буюу 3400 төгрөгөөр нийт ААН-д нийлүүлэх арга хэмжээ аваад хэрэгжүүлж байна. Хаврын тариалалт дээр дизель түлшний хангалт хэвийн, үнэ нэмэгдээгүй үнээр авч байгаа. Үнийн зөвлөл байдаг. Энэ зөвлөлөөс дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэх шийд гарсан. Хэдийгээр олон улсын нөхцөл хүндрэлтэй байгаа ч тасалдалгүй хангах, үнэ ханшийн савалгаагүй байлгах бодлогыг ЗГ-ын зүгээс барьж байна. Энэ үүднээс албан татварыг тэглэх санал гаргасан. Энэ нь дунджаар 230 төгрөгөөр нэмэгдэхгүй байх боломж олгоно. Дараа нь шаардлагатай бол НӨАТ тэглэх шаардлага үүснэ. Мөн ОХУ-тай бид Сингапурийн үнээр авдаг бол ОХУ-тай энэ үнийг манай улсад зориулаад багаар явуулах боломжит нөхцөл байна уу гэдгийг дахин хүсэлт тавина" гэлээ.