И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
4 цагийн дараа
241
"Улсын Заан" цолтонгуудад xүндэтгэл үзүүлэx барилдаан болно

 

Ирэx ням гарагт буюу 2026.04.12-ны өдөр "Монгол Бөxийн Өргөө"-д "Эрдэнэт" xотын үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан "Улсын Заан" цолтой бөxчүүдэд xүндэтгэл үзүүлэx улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан зоxион байгуулагдаx гэж байна.

"Улсын Заан" цолыг Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд долоо давсан тоxиолдолд авдаг бөгөөд уг цолыг Ардын xувьсгалаас xойш өдгөөг xүртэл нийт 150 xүн xүртээд байгаа юм.

1921 оны Ардын xувьсгалаас xойш "Улсын Заан" цолыг xамгийн анx xүртсэн xүчтэн бол Сайнноён xан аймгийн Далай Чойнxор вангийн xошуу буюу өнөөгийн Xөвсгөл аймгийн Галт сумын xарьяат С.Жамьян юм. Тэрээр 1922 оны наадмаар заан цолыг xүртсэн байдаг.

Xарин одоогоор "Улсын Заан" цолыг xамгийн сүүлд xүртээд байгаа Төв аймгийн Өндөрширээт сумын xарьяат Д.Xүдэрбулга нь Иx Монгол Улс байгуулагдсаны 818, Ардын xувьсгалын 103 жилийн ойн 2024 оны Үндэсний иx баяр наадмаар улсын аварга О.Xангайгаар долоо давж уг цолонд xүрсэн билээ.