m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
4 цагийн дараа
111
НДШ-ын өртэй ААН-ийн битүүмжилсэн дансыг нэг сарын хугацаатай нээнэ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 111 дүгээр тогтоолын хүрээнд Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл төлөгч, ажил олгогч, хуулийн этгээдийн шүүхийн шийдвэрээр тогтоосноос бусад хууль, журмаар битүүмжилсэн дансыг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд нээх ажлыг зохион байгуулж байна.
Данс нээхтэй холбоотой мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 11-328030-506 дугаарт холбогдож лавлах утас, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан өгдөг харъяа 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын лавлах утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.