m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
4 цагийн дараа
319
А.Амундра: Гэрчийн хамгаалалтад намайг болон гэр бүлийг минь авахыг хүсэж байна

Бодь группийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, АТГ, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Тэрбээр “Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, АТГ, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж, АТГ-т мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалтад намайг болон гэр бүлийг минь авахыг хүсэж байна” хэмээжээ.