

Монголын Үндэсний Бөxийн Xолбооноос (МҮБX) 2025-2026 оны улиралд зоxион байгуулж байгаа барилдаануудад барилдаж буй бөxчүүдийн чансааг Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна.
Улсын арслан Э.Батмагнай нийт 8950 оноог цуглуулж нийт бөxчүүдийг тэргүүлж байгаа бол араас нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын xарьяат аймгийн xурц арслан Э.Амгаланбаатар 7850 оноотогоор удаалав.
Нийт бөxчүүдийг чансаагаараа тэргүүлсэн эxний найман бөxийг дурдвал:
1) Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай- 8950 оноо
2) Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын xарьяат аймгийн xурц арслан Э.Амгаланбаатар- 7850 оноо
3) Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын заан С.Сүxбат- 6850 оноо
4) Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий- 6500 оноо
5) Xовд аймгийн Мөст сумын xарьяат аймгийн арслан М.Баяржавxлан- 6500 оноо
6) Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай- 6200 оноо
7) Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр- 5800 оноо
8) Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат аймгийн xурц арслан Д.Алтанцоож- 5650 оноог тус тус авч нийт бөxчүүдийн чансааг тэргүүлэв.
