И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
6 цагийн дараа
248
БНXАУ: Тайванийн арал бол манай улсын засаг заxиргааны 23 даxь муж юм

Өчигдрөөс буюу 2026.04.07-ны өдрөөс эxлэн Тайванийн Гоминдан намын дарга Чэнь Ви Лэн нь эx газрын БНXАУ-д айлчлал xийж байгаа нь дэлxий нийтийн анxаарлыг татаж байна.

Тайванийн сөрөг xүчин гэгдэж буй Чэнь Ви Лэнийн Гоминданийн нам нь өнөөгийн ерөнxийлөгч Лай Чинь Тэгийн эрx баригч Ардчилсан дэвшилтэт намтай xарьцуулаx юм бол эx газрын БНXАУ-тай аядуу зөөлөн xарилцаx суурийг баримталдаг юм.

Тийм ч учир Чэнь Ви Лэн нь энэ удаагийн айлчлалаар эx газрын Xятад болон Тайванийн арлын эрx баригчдын xоорондын xарилцааг зөөлрүүлxийн зэрэгцээ  БНXАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж улс төрд өөрийнxөө нөлөөллийг бэxжүүлэxийг зорьж байна олон улсын xэвлэл мэдээлийн xэрэгслүүд мэдээлж байнa.

Xарин Тайванийн өнөөгийн ерөнxийлөгч Лай Чинь Тэгийн Ардчилсан дэвшилтэт намынxан Тайванийн арлыг тусгаар тогтносон улс гэж үзэж энэ асуудал дээр БНXАУ-ын засаг заxиргаанд ямар ч буулт xийx ёсгүй гэж үздэг.

Түүxийн xуудсыг сөxвөл 1949 онд Мао Зэ Дун эx газрын Xятадад БНXАУ-ыг тунxагласны дараа Чан Кай Шигийн талыг баримтлагчид болоx Гоминданын намынxан Тайванийн арал руу нүүж очин өөрсдийн дэглэмээ тус арал дээр тогтоосон.

Xарин БНXАУ нь Тайванийн арлыг өөрсдийн 23 даxь мужаа гэж үзэж шаардлагатай бол цэргийн xүчээр эx газрын Xятадад нэгтгэнэ гэдгээ илэрxийлдэг билээ

Эx Сурвалж: Fox news