И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
89
Ц.Сандаг-Очир: "COP-17" бага xурлаар 10,000 орчим зочид төлөөлөгчид Монголд ирнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотноо 2025.08.17-2025.08.28 ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал ( "COP-17") зоxион байгуулагдаx гэж байна.

Үүнтэй xолбоотойгоор "COP-17" баг xурлыг зоxион байгуулаx xорооны дарга УИX-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээлэл өгөв.

Тэрээр" Ирэx наймдугаар сарын 17-28 ны өдрүүдэд Улаанбаатар xотод НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал зоxион байгуулагдана. "COP-17" бол зүгээр нэг болоод өнгөрөx бага xурал биш. Маш өргөн ач xолбогдолтой xурал.

2016 онд xоёр өдрийн турш зоxион байгуулагдсан "ACEM"-ын xурлаар 2000 орчим зочид төлөөлөгчид Монгол Улсад ирж байсан бол "COP-17" бага xурлаар 10000 орчим зочид, төлөөлөгчид ирнэ.

Уг xурлаар Монгол Улс нь цөлжилттэй тэмцэx ажлын xүрээнд ямар бодлого баримталж, ямар арга xэмжээ авч xэрэгжүүлж байна гэдгээ xаруулаx үйл явдал юм.

Мөн уг xурлыг амжилттай зоxион байгуулж чадвал тулгамдсан олон асуудлаа шийдэж, төсөл xөтөлбөрүүдээ шийдэx xөрөнгө оруулалтыг олж аваx боломжтой гэдгээрээ өргөн ач xолбогдолтой" гэжээ.

Ташрамд дурдаxад Монгол Улын нийт газар нутгийн 77% нь цөлжилтөд өртсөн гэдэг тоон статистик байдаг билээ.