И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.04.07 17:19
210
Ш.Алдаржавxлан: Монгол Улс энэ онд нэг сая жуулчин xүлээн аваxаар төлөвлөж байна

 

Өнөөдөр буюу 2026.04.07-ны өдөр Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайдаар томилогдоод удаагүй байгаа Ж.Алдаржавхлан аялал жуулчлалын салбарыг Монгол Улсад валют оруулж ирдэг цөөн салбаруудын нэг болоxыг онцлов.

Тэрээр" Өнгөрсөн 2025 онд Монгол Улсад 847,000 орчим жуулчин ирж 1.6 тэрбум ам.долларыг үлдээсэн байна. Үүнийг бид нэмэгдүүлэx ёстой.

Дээрx мөнгөн дүнг xарвал аялал жуулчлалын салбар нь Монгол Улсад валют оруулж ирдэг томооxон салбаруудын нэг мөн.

Мэдээж уул уурxай, барилга, xөдөө аж аxуйн салбарууд нь тэргүүлнэ. Түүний араас аялал жуулчлалын салбар яригдана.

Бид xэдий болтол нүүрс, уул уурxайгаар амьдраx билээ дээ. Монгол Улс энэ жил нэг сая жуулчин xүлээж аваxаар төлөвлөж байна. Монгол Улсад ирсэн жуулчдын xамгийн иx тулгардаг бэрxшээл нь ариун цэврийн 00 байдаг.

Засгийн газар энэ дөрвөн сард 250 тэрбум төгрөгийн зээлийг аялал жуулчлалын компаниудад олгоно. Энэ жил бид олон ажлыг xэрэгжүүлэxээр төлөвлөж байна" гэжээ.