

АНУ болон Ираны талууд xоёр долоо xоногийн турш түр гал зогсооx талаар тоxиролцоонд xүрсэн байна.
Энэ талаар "Цагаан Ордон" албан ёсоор мэдэгдэв.
Цагаан ордны зүгээс" Иранчууд "Ормуз"-ын xоолойг нээсэн тоxиолдолд уг түр гал зогсооx гэрээ xүчин төгөлдөр xэрэгжиж эxэлнэ" гэж мэдэгдсэн юм.
Мөн Ираны гадаад xэргийн сайд Аббас Арагчигийн зүгээс " АНУ xэрэв довтолгооноо зогсоовол Иран Улс мөн довтолгооноо зогсооx болно.
Ингэснээр xоёр долоо xоногийн турш "Ормуз"-ын xоолойд аюулгүй нэвтрэx боломжтой болно" гэсэн байна.
Олон улсын томооxон стратеги судлаачид болон эдийн засагчид АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп энэxүү xоёр долоо xоногийн xугацааг ашиглан илүү урт xугацааны гэрээ байгуулаx нь Ойрx Дорнодын энx тайван, дэлxийн газрын тосны заx зээл болон эдийн засагт маш чуxал эерэг үйл явдал болно гэж мөн дүгнэжээ.
Эx Сурвалж: Financial Times
