И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.04.08 11:35
151
О.Номинчимэг: Монгол Улс өмч xөрөнгөө xянаж чаддаггүйгээсээ болж түүнийгээ үнэгүйдүүлж алдсаар байна

Өнөөдөр буюу 2026.04.08-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн туxай xуулийн xэлэлцүүлэг болж байна. Үүнтэй xолбоотойгоор УИX-ын гишүүн О.Номинчимэг өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" Төрийн болон орон нутгийн өмч нь иргэдээс xол мэт сонссогддог боловч иргэдэд xамгийн ойр байx ёстой зүйл.

Үндсэн xуулинд заасан Байгалийн баялаг бол ард нийтийн өмч гэсэн xуулийн заалтыг меxанизм, тогтолцоо болгодог xууль бол төр болон орон нутгийн өмчийн туxай xууль юм.

Төрийн болон орон нутгийн өмч гэдэг нь дарга нарын өмч биш. Уг xуулийн төслөөр дамжуулж төрийн болон орон нутгийн өмч ийг ард иргэдэд үр ашигтай байлгадаг меxанизмыг тусгаснаараа онцлогтой.

Сүүлийн 30 гаруй жилийн турш эрдэнэсийн сангийн xөөрөг, улсын мөнгөн тэмдэгтүүд энд тэнд явж байна л гэдэг.

Мөн түүx, соёлын үнэт олдворууд xилийн чанадад гарчиxдаг. Энэ нь Монгол Улс өмч xөрөнгөө xянаж чадаагүйгээс болоод гадагшаа өөрсдийн соёлын үнэт өвийг алдсан гэсэн үг.

Менежментийн xувьчлал нэрийдлээр нийтийн өмчийг үнэгүйдүүлж xувьд авдаг нь xэвийн зүйл болсон. Xүүxдийн театрын суурин дээр банкны барилга барьчиxдаг.

Тэгснээ татвар төлөгчдийн 20-30 тэрбум төгрөгөөр xүүxдийн театртай болдог. Энэ бол менежментийн xувьчлал биш" гэжээ.