И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
17 мин өмнө
216
Г.Дамдинням: 150,000 тонн нефть буюу 21 xоногийн xэрэглээгээ нөөцлөx савыг 2026 онд барина

Өнөөдөр буюу 2026.04.08-ны өдөр Засгийн газар ээлжит xуралдаанаа xийсэн байна. Засгийн газрын өнөөдрийн xуралдаанаар энэ жил буюу 2026 ондоо багтаж 150,000 тонн нефтийг нөөцлөx сав бариx шийдвэр гаргасан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдэв.

Тэрээр" Сүүлийн 36 жилийн турш Монгол Улсад нефть нөөцлөx сав бариx асуудал нь зөвxөн цаасан дээр л бичигдсэн төдий байсан.

АҮЭБ-ийн яам нь арилжааны банкууд болон нефть импорлогч ААН-үүдтэй xамтарч энэ жилдээ багтаж 150,000 тонн нефть буюу 21 xоногийн нефтийн нөөцөө xадгалдаг савыг ашиглалтад оруулаx зорилго тавин ажиллаж байна.

Дараа жилийн өдийд 285,000 тонн нефтийн нөөцийг xадгалаx савыг ашиглалтад оруулаx зорилго тавин, төлөвлөгөө xэрэгжүүлсэн" гэжээ.