

“Бодь” интерэйшнл ХХК гүйцэтгэх захирал асан А.Амундра оффтейк гэрээтэй холбоотой авлигын сүлжээг илрүүлэх ажилд гэрчийн мэдүүлэг өгч оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин өөрийг нь болон гэр бүлийг нь гэрчийн хамгаалалтад авахыг хүссэн. Тэгвэл түүнтэй АТГ-аас холбогджээ.
Тэрбээр АТГ-т гэрч, хохирогчийн хамгаалалтад авах, хамтран ажиллах этгээдээр тогтоолгох тухай өмнө нь бичгээр гаргасан хүсэлтээ дахин илэрхийлсэн байна. АТГ энэ хүсэлтийг нь судалж байгаа аж.
Хуулиар мөрдөх байгууллага буюу мөрдөгч А.Амундраг хохирогчоор тооцуулж, гэрч, хохирогчийн хамгаалалтад авах хүсэлтээ Прокурорын байгууллагад гаргах ёстой. Прокурорын айгууллага уг саналыг Шүүхэд өгч, Шүүх эцэслэн шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай аж.
