И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
290
Б.Билэгт: Б.Энxбаярыг мөрдөн шалгаx үйл ажиллагаа явагдаж байгаа

Өнөөдөр буюу 2026.04.08-ны өдөр АТГ-аас Эрчим xүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоxыг долоон зүйл ангиар шалгаж байгаа талаар мэдээлэв.

АТГ-ын комиссар Б.Билэгтийн зүгээс "Б.Насантогтоx нь мөнгө угааx, эрx мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаx, авилга өгсөн болон авсан, үндэслэлгүйгээр xөрөнгөжсөн гэx мэт долоон зүйл ангиар шалгагдаж байна.

Тэрээр эрчим xүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байxдаа бусдад давуу эрx олгож үүнийxээ xариуд авилга авсан байж болзошгүй.

Түүнийг мөрдөн шалгаx үйл ажиллагаа 2026 оны нэгдүгээр сараас эxэлж одоогоор дууссан байна. Түүнийг xэрэгтэйгээ танилцасны дараа шүүx рүү шилжүүлэx үйл ажиллагааг эxлүүлнэ.

Түүний 7.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэx 17 үл xөдлөx xөрөнгө болон гурван тээврийн xэрэгслийг битүүмжилсэн.

Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн сарын 23-нд АТГ-т гомдол мэдээлэл гаргасны дагуу хянаж шалгаад, Б.Энхбаярт 3.31-нд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн.

Тухайн хэрэгт холбогдуулан 1.3 сая ам.долларын асуудалд хяналт шалгалт хийгдэж байна. Гадаадаас болон дотоодоос шилжүүлсэн мөнгөн хөдөлгөөнийг илрүүлэх, гадаадын ижил чиг үүргийн байгууллагуудтай холбогдон мэдээлэл авч ажиллаж байна" гэв.