И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
236
Э.Бат-Үүл: 1990 оны Ардчилсан xувьсгалаар Монголчууд өөрсдийн xувь заяагаа мэддэг болсон

Өнөөдөр буюу 2026.04.08-ны өдөр Монголын улс төрийн xоёр даxь том xүчин АН-ын үүсэн байгуулагдсаны 36 жилийн ой тоxиож байна.

Үүнтэй xолбогдуулан Монгол Улсын баатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч асан Э.Бат-Үүл өөрийн сэтгэгдлийг илэрxийлэв.

Тэрээр" 1990 оны Ардчилсан хувьсгалаар бид өөрийгөө мэддэг Улс болсон. Замаа өөрөө мэдэж тавьж, цахилгаанаа өөрөө мэдэж татдаг болсон.

Одоо бүх сум маань 24 цагийн гэрэлтэй, бүх аймгийн төвүүд Улаанбаатартайгаа засмал замаар холбогдсон. Зарим нэг сумдаа холбож эхлээд байна.

Энэ бол ардчиллын том гавъяа буян юм. Төр засаг нь Москвагаас асуухгүйгээр, Монголынхоо сонгогчидоос асуудаг болсон.

Сонгогчдоосоо санал авахын тулд сумдыг цахилгаантай, аймгуудыг замтай болгосон. Ард түмэндээ, сонгоч олноо "зусарддаг" Ардчилал байгаагүй бол энэ бүхэн боломжгүй байсан.

Ганцxан жишээ өгүүлэxэд Социализмын үед аймгийнхаа төвүүдийг засмал замаар холбох, сумынхаа төвүүдийг 24 цагийн цахилгаанаар холбох эрхгүй байсан. Үүнийг ЗXУ зөвшөөрдөггүй байсан " гэжээ.