m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2 цагийн дараа
136
Дундговь: Шаньси мужийн багш, сурагчидтай уулзлаа
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газартай хамтран ажиллах ажлын хүрээнд 4 сарын 7-11-ний өдрүүдэд Шаньси мужийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, сурагч солилцоо, найрамдлыг дэмжих айлчлалыг зохион байгуулж байна. 
Тус айлчлалд оролцох аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэнгээр ахлуулсан ерөнхий боловсролын сургуулийн хоёр багш, сурлага, урлаг, спортын амжилтаараа шалгарсан 17 сурагчийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр айлчлалын зорилго, хөтөлбөрийн талаар санал солилцож, сурагчдын оролцоог дэмжих, харилцан туршлага солилцох чиглэлээр зөвлөмж, чиглэл өгөв. Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх замын зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс, Замын үүдээс цааших бүх зардлыг Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас хариуцах юм.