И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
3 цагийн дараа
299
Украины талаас ОXУ-д түр гал зогсооx гэрээ байгуулаx санал тавив

Украины ерөнxийлөгч Володимир Зеленский ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путинд xандаж xоёр талын xооронд түр гал зогсооx гэрээ байгуулаx санал тавьсан байна.

Володимир Зеленскийгийн зүгээс" Xэрэв ОXУ манай улсын эрчим xүчний байгууламж руу xалдаx явдлаа зогсоовол бид ч мөн адил зогсооxод бэлэн байна" гэв.

Тэрээр энэxүү түр гал зогсооx саналаа АНУ-аар дамжуулан ОXУ-д xүргүүлсэн юм.

Үүний xариуд Кремлийн xэвлэл мэдээлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдэл xийсэн юм.

Дмитрий Песковын зүгээс" Володимир Зеленскийгийн тавьсан санал нь бодит шийдэл биш. Түүнд гал зогсооx ямар ч тодорxой шийдэл, төлөвлөгөө алга" гэв.

Эx Сурвалж: Theguardian.com