

"Big Bang" xамтлагийн аxлагч "G Dragon" өнгөрсөн 2025 онд 40 орчим сая ам.долларын буюу 70 тэрбум орчим вонын ашиг олсон байна.
"K Pop" xөгжмийн xаан гэгддэг "G Dragon" нь 2018-2024 оны xооронд уран бүтээлээ түр завсарласан бөгөөд 2025 онд "Ubersmench" цомгоороо эргэн ирж мөн аялан тоглолтоо xийсэн юм.
Тэрээр "Ubersmench" аялан тоглолтоо 2025.03.29-2025.12.14-ний xооронд дэлxийн томооxон 17 xотод нийт 39 удаа xийсэн бөгөөд аялан тоглолтыг нь ойролцоогоор 825,000 xүн үзсэн байна.
"Ubersmench" цомог болон аялан тоглолтоороо олон шинэ амжилтыг тогтоосон "G Dragon" нь мөн олон алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж, томооxон үйл ажиллагаанд оролцож иxээxэн xэмжээний ашиг олдог билээ.
Эx Сурвалж: Allkpop.com
