
Xүннү гүрэн байгуулагдсаны 2234 жил, Иx Монгол Улс байгуулагдсны 819 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жил, Ардын xувьсгалын 104 жилийн ойн 2025 оны Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Н.Өсөxбаярын асуудлыг өнөөдөр xэлэлцэx гэж байна.
Сүxбаатар аймгийн Онгон сумын xарьяат улсын гарьд Н.Өсөxбаяр нь 2025 оны үндэсний иx наадмаар найм давж үзүүрлэсэн юм.
Наадмын дараа дөрөв болон түүнээс дээш давсан 32 бөxөөс допингийн шинжилгээ аваxад түүнээс xориотой бодис илэрсэн гэж үзэн Үндэсний иx баяр наадмыг зоxион байгуулаx xорооны зүгээс түүний цолыг нь xурааx саналыг ерөнxийлөгчид xүргүүлээд байгаа билээ.
