

Нярай • Хүүхэд • Өсвөр үе
KIDS EXPO 2026 үзэсгэлэн яармаг нь хүүхэд, залуучууд болон тэдний гэр бүлд зориулсан Монгол Улсын томоохон нэгдсэн арга хэмжээ юм. Уг экспо нь хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй стратегийн байршил болох “А бүс”, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сур, Шагай харвааны талбайд 2026 оны 5-р сарын 29-өөс 6-р сарын 1-ний хооронд зохион байгуулагдана.
Энэхүү байршил нь дэд бүтэц болон хүртээмжийн хувьд бусад цэгүүдээс 60%-иар илүү өгөөжтэй бөгөөд арга хэмжээний өдрүүдэд 50,000–70,000 зорилтот хэрэглэгчийг нэг дор төвлөрүүлдэг давуу талтай. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тухайн бүсэд хөдөлгөөний нягтаршил 3–5 дахин нэмэгдэж, цагт дунджаар 5,000 гаруй хүн дамжин өнгөрдөг нь оролцогч байгууллагуудад бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, хэрэглэгчидтэйгээ хамгийн ойроос харилцах хамгийн үр ашигтай боломжийг олгоно.
Мөн Экспод төрийн байгууллага, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаалах, боловсрол, хөгжил, бүтээлч байдал, гэр бүлийн оролцоог дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар нэгдсэн нь манай үйл ажиллагааны цар хүрээг илэрхийлж байгаа юм.
Бид экспог хүүхдийн нас насны онцлогт тохирсон сонирхолтой, ойлгомжтой байдлаар дараах үндсэн чиглэлд хуваан зохион байгуулах бөгөөд суралцах, тоглох, бүтээх боломжийг олгохын зэрэгцээ салбарын шилдэг байгууллагуудын худалдаа, үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн.
Экспогийн талбайн зохион байгуулалт (zones)-ын хувьд зочдод илүү тухтай, сонирхолтой байлгах үүднээс талбайг дараах үндсэн хэсгүүдэд хуваан төлөвлөж байна.
Үүнд:
Main Stage (Төв тайз): Экспогийн зүрх болсон энэхүү хэсэгт тэмцээн уралдаан, "Best Exhibitor Awards" номинаци гардуулах ёслол, урлагийн тоглолт болон оролцогч байгууллагуудын нэрэмжит хөтөлбөрүүд тасралтгүй явагдана.
Expo Booth Area (Үзэсгэлэнгийн асар): 0-18 насны хүүхэд залуучуудад зориулсан бүхий л бараа бүтээгдэхүүнийг борлуулах, сурталчлах, танилцуулах байгууллагуудын асрууд энд төвлөрнө.
Workshop /Experience Zone: Хүүхэд залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх "туршилтын" талбай. Энд canvas дээр зурах, нүүр будах, дүрс хайчлах, шоо эвлүүлэх, монгол уламжлалт тоглоом, шагай наадгайгаар тоглох зэрэг гар аргаар бүтээж сурах бүхий л үйл ажиллагаа явагдана.
Kids Play Zone: Бяцхан зочдод зориулсан хийлдэг тоглоом, үлгэрийн баатрууд болон бусад хөдөлгөөнт тоглоомууд байрлах зугаа цэнгэлийн хэсэг.
Food Zone: Гэр бүлээрээ тухлан зоог барих хэсэг. Энд хоол, кофе, зайрмаг, хөөсөн чихэр, ус ундаа зэрэг бүх төрлийн хүнсний худалдаа, үйлчилгээ төвлөрнө.
Family Chill Zone: Аав, ээжүүд хүүхдүүдээ харангаа амрах тухтай орчин. Энд зөөлөн буйдан (bean bag), сүүдрэвч, гар утас цэнэглэх хэсэг (charger) байрлах тул гэр бүлээрээ тухлан амрах боломжтой.
Экспогийн үндсэн бүтэц болох худалдаа, үйлчилгээний нэгдсэн орон зай, чиглэл нь салбарын шилдэг байгууллагуудыг өөрийн онцлогийн дагуу нэгтгэн, насны ангилалд тохирсон байдлаар бүх хэрэглэгчдэд зориулан нэг дор зохион байгуулагдсан.
Хамтран ажиллахыг урьж буй салбарууд:
-Хүүхдийн эрүүл хоол хүнс, амттан
-Хувцас, аксессуар
-Хүүхдийн тоглоом, танин мэдэхүйн бүтээгдэхүүн
-Хүүхдийн гэр ахуйн бараа, тавилга
-Хүүхдийн аяллын хэрэгсэл
-Сургалтын төвүүд, дугуйлангууд
-Гэр бүлийн санхүү, хадгаламж
-Хүүхдийн даатгал болон эрсдэлээс хамгаалах үйлчилгээ
-Дижитал технологийн шийдэл
-Гэр бүлийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг олон салбарыг хамарна.
Энэхүү ангилал нь экспогийн хүрээнд зочдын тав тухыг хангах, зугаатай орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд дараах чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Үүнд:
-Food Truck & Mobile Catering: Өөрсдийн тоноглогдсон автомашинтайгаа (Food Truck) ирж, түргэн хоол, амттан, кофе, ундаагаар үйлчлэх хоолны бизнес эрхлэгчид.
-Тоглоом түрээс ба Энтертайнмент: Бяцхан оролцогч зочдод зориулсан хийлдэг тоглоом, цахилгаан машин, виртуал тоглоомын төхөөрөмж (VR), хөдөлгөөнт тоглоом, болон бусад бүх төрлийн тоглоомын бизнес эрхлэгчид.
-Pop-up үйлчилгээ: Арга хэмжээний талбайд түр хугацаагаар байрлан зураг авхуулах (Photo booth), нүүр будах (Face painting) болон бусад сонирхолтой үйлчилгээ үзүүлэх хувь хүн, албан байгууллагууд.
Бид зөвхөн үзэсгэлэн гаргаад зогсохгүй, зочдыг бүтэн өдрийн турш саатах боломжтой "Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн" (Family Park) орчныг бүрдүүлж байгаа тул үйлчилгээний бизнес эрхлэгчдийн хувьд борлуулалтаа өсгөх хамгийн өндөр идэвхтэй цэг байх болно.
Play • Create • Discover Fun • Together уриан дор Хүүхдийн боловсрол, хөгжил, бүтээлч байдал болон гэр бүлийн сайн сайхны төлөөх бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож KIDS EXPO 2026 үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна.
-Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/Dry6d51EJSChZA6d8
-Утас: 91919442, 88596771
-И-мэйл: info@ubexpo.mn
