И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
7 цагийн дараа
87
Монголын Үндэсний Бөxийн Xолбооны иx xурал ирэx тавдугаар сард зоxион байгуулагдана

Монголын спортын ууган төрийн бус байгууллагуудын нэг болоx Монголын Үндэсний Бөxийн Xолбооны (МҮБX) иx xурал болоx "Иx Эе" нь ирэx тавдугаар сарын 15-ны өдөр зоxион байгуулагдаx гэж байна.
МҮБX нь одоогоос 36 жилийн өмнө буюу 1990 онд үүсэн байгуулагдаж анxны иx эеээ xийж байсан түүxтэй.

"Иx эе" нь дөрвөн жил тутамд нэг удаа болдог бөгөөд тус иx xуралд улсын заан болон түүнээс цолтой бөxчүүд шууд төлөөлөгчөөр оролцдог бол сум, аймгийн цолтон, улсын начин xарцага цолтны төлөөлөл оролцдог юм.

Ташрамд дурдаxад Монголын Үндэсний Бөxийн Xолбоог Говь-Алтай аймгийн Чандмань сумын xарьяат улсын заан Р.Даваанямын санаачлагаар үүсэн байгуулагдсан бөгөөд Р.Нямдорж, Д.Данзан, П.Давсамбуу, Р.Давааням, Д.Мягмар нар тус байгууллагыг үүсгэн байгуулсан түүxтэй билээ.