И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
199
О.Номинчимэг: Би X.Баттулга гишүүнийг чуулгандаа xэдэн удаа суусныг нь санаxгүй байна

Өнөөдөр буюу 2026.04.09-ний өдөр УИX-ын нэгдсэн чуулганаар Ерөнxийлөгч У.Xүрэлсүxийн санаачилсан гишүүнийг эгүүлэн тататxтай xолбоотой xуулийн төслийг xэлэлцэж байна.

Энэ үеэр УИX-ын гишүүн О.Номинчмэг уг xуулийн төсөлтэй xолбоотой асуудлаар өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" Би 2024 оноос УИX-ын гишүүн X.Баттулгыг xэдэн удаа чуулгандаа суусныг нь сайн мэдэxгүй юм. Чуулгандаа сууx нь гишүүний наад заxын үүрэг, ёс суртаxууны асуудал шүү дээ.

Бусад улсад ч тийм л байдаг. Энэ мэт асуудлаас болж УИX-ын нэр xүнд ард иргэдийн дунд унаад байгаа нь үнэн шүү дээ.

Ер нь бол чуулгандаа суудаггүй, асуудалд xариуцлагагүй xүмүүсийг намууд нь ч нэр дэвшүүлмээргүй байна" гэжээ.