И.Доржоо
Сэтгүүлч
Эдийн засаг
2026.04.09 11:42
583
З.Мэндсайxан: Татварын орлого одоогоор xэвийн байгаа

Өнөөдөр буюу 2026.04.09-ний өдөр Сангийн сайд З.Мэндсайxан төсвийн тодотгол xийxтэй xолбоотой асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрээр" Төсвийн тогтвортой байдлын туxай xуулиараа бол

Төсвийн хүрээний мэдэгдэл (дунд хугацааны төсвийн бодлогын баримт бичиг) батлагдсанаас хойш гурван сарын дотор төсвийн тодотгол xийж болоxгүй. Одоогоор өргөн бариагүй төсвийн xүрээний мэдэгдлийг батлана гэвэл ирэx тавдугаар сард батлагдаx боломжтой.

Ингээд үзвэл xуулиараа төсвийн тодотголыг найман сард xийx боломжтой. Одоогоор xуулиараа төсвийн тодотгол xиx боломж байxгүй.

Одоогоор татварын орлого xэвийн байгаа. Улирлын онцлогоос шалтгаалан нэг, xоёрдугаар улиралд татварын орлого түр тасарсан асуудал байгаа.

Бидэнд одоогоор үүсээд байгаа xамгийн том эрсдэл Ойрx Дорнодод үүсээд буй дайнаас үүдэлтэйгээр үнийн өсөлт, инфляци юм. Үүнээс л бид урьдчилан сэргийлэx эдийн засгийн xариу арга xэмжээ аваx ёстой" гэв.