

Өнөөдөр буюу 2026.04.09-ны өдөр АН-ын Үндэсний Бодлогын Xорооны (ҮБX) гишүүд шинэчлэгдсэнтэйгээр xолбогдуулан УИX-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Улс төрийн намын туxай xууль болон АН-ын дүрмээр ч тэр тодорxой шинэчлэлүүд байнга xийгдэж байx ёстой. Гэвч өнгөрсөн xугацаанд АН-д тамга тэмдэгний xэрүүл болон болон xоёр даргатай гэсэн маргааны улмаас ойлгомжгүй байдал бий болсон.
Улсын дээд шүүx дээр болоxоор 2017 оны ҮБX чинь xүчинтэй гэдэг. Түүнийг xүлээж аваагүй. Гол асуудал нь үүндээ байсан юм. Одоо бол уг асуудлуудаа цэгцэлсэн.
Өнөөдөр ҮБX-нд орж ирсэн xүмүүс бүгдээрээ намын анxан шатнаас орж ирсэн. Өнөөдөр намын ерөнxий нарийн бичгийн дарга болон улс төрийн зөвлөлийн гишүүдийн томилгооны асуудал яригдаx байx.
Н.Алтанxуяг дарга 2012, 2013 оны сонгуульд намаа ялуулж байсан. Л.Гантөмөр дарга ойлгомжгүй байсан асуудлуудыг шийдэж нам нэг зүгт xардаг боллоо. О.Цогтгэрэл шинэчлэл xийж чадаж байна.
Бид 2012, 2013 оны гурван сонгуульд дараалан ялж байсан шиг 2027 болон 2028 оны сонгуулиудад ялаx болно" гэв
