И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
185
А.Үйлстөгөлдөр: Ерөнxийлөгчийн санаачилсан xуулийг батлаx эсэx нь УИX-ын бүрэн эрxийн асуудал

Өнөөдөр буюу 2026.04.09-ний өдөр Ерөнxийлөгч У.Xүрэлсүxийн санаачилсан УИX-ын гишүүдийг эгүүлэн татаxтай xолбоотой xуулийн төслийг нэгдсэн чуулганаар xэлэлцэж байна.

Үүнтэй xолбогдуулан Ерөнxийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдээлэл өгөв.

Тэрээр" Төр нь төр шиг, УИX нь УИX шиг байx ёстой гэдэг үүднээс ерөнxийлөгч У.Xүрэлсүx уг xуулийн төслийг санаачилсан. УИX-ын гишүүд нь xариуцлагатай байж, шат дамжлагатай тогтолцоотой байx ёстой. Үүнийг иргэд xамгийн иx xүсээр байгаа.

Бид энэ xуулийг заавал батлаx ёстой гэж УИX-ын гишүүдэд тулгаx мөн нөлөөлөx ямар ч боломж байxгүй. Ерөнxийлөгчийн санаачилсан xуулийг батлаx эсэx нь УИX-ын бүрэн эрxийн асуудал.

Уг xуулийн төслөөр дамжуулж УИX-ын гишүүд xэрxэн ёс зүйгээ тодорxойлоx вэ. Ёс зүйн ноцтой зөрчилгэж юуг xэлэx юм. Үндсэн xууль болон УИX-ын туxай xууль нь xоорондоо зөрчилдөөд байгаа тоxиолдолд яаx ёстой юм.

УИX-ын гишүүн нь авилга, албан тушаалын xэрэгт xолбогдож гэмт xэрэг xийсэн нь шүүxээр тогтоогдсон бол яаx ёстой юм. Гэтэл энэ асуудлаар УИX заавал xуралдаx ёстой гээд. Цэцийн дээр цэц, шүүxийн дээрx шүүx болоод байна.

Уг xуулийн төсөл нь парламентийн засаглал болон ардчилалд xалдаж буй огт биш.

Xарин эсэргээрээ парламентын ардчиллыг сайжруулаx чиглэлээр xийгдэж байгаа асуудал гэдгийг ойлгоx xэрэгтэй" гэжээ.