Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
255
Б.Энхбаяр сайд төрийн нууцыг түмэн олонд уншиж, танилцуулав уу

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр сэтгүүлч нарт мэдээлэл өгөх үедээ төрийн нууцтай холбоотой мэдээллийг гар утаснаасаа харж байгаад уншсан ноцтой үйлдэл гаргалаа. Тодруулбал, Тавантолгой төмөр замын тогтоолыг уншиж байснаа “өө нууцын тамгатай” юм байна. Агуулгыг нь ярья гэв. Тэрээр юу уншиж байгаагаа мэдсэнгүй юу, юу уншиж байгаагаа гэнэт ухаарав уу хэсэг бодолд автаж буй нь орон даяар цацагдав.

Гэвч төрийн нууцыг хэн нэгэн дарга гар утсандаа хадгалж, зүгээр нэг жишээ татахдаа ашиглаж болдог болчихсон юм уу гэх асуулт урган гарч ирж байна.

Хамгийн ойрын кейсийг эргэн сануулахад, Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг төрийн нууц хадгалсан гэх шалтгаанаар яллаж байсан. Харин төрийн нууцыг түмэн олонд уншиж танилцуулсан сайдын тухай хэнч ам нээсэнгүй ээ.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 6.2-т:

Төрийн болон албаны нууцтай танилцсан Монгол Улсын төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, бусад хуулийн этгээд /цаашид "төрийн байгууллага, бусад хуулийн этгээд" гэх/, улс төрийн нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллага, албан тушаалтан, албан хаагч, Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тэдгээрийг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

Тус хуулийн 12.1-т

Тагнуулын байгууллага төрийн болон албаны нууцыг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

-12.1.1.төрийн болон албаны нууц задрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

-12.1.2.төрийн болон албаны нууцыг хариуцаж байгаа байгууллага, албан тушаалтан нууцыг ашиглаж, хамгаалж байгаа байдалд хяналт тавих, шалгах;

-12.1.8.төрийн нууцтай танилцах албан тушаалтан, иргэнд аюулгүй байдлын шалгалт явуулах, төрийн болон албаны нууцыг ашиглан үйл ажиллагаа явуулах, ажил гүйцэтгэх хуулийн этгээдийг судалж, шалгах... гэжээ.

Харин уг хуулийг зөрчсөн этгээдэд:

-39 дүгээр зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

-39.1.Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн, зөрчлийн болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

-39.2.Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тагнуулын байгууллагаас дараахь хариуцлага хүлээлгүүлэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:

-39.2.1.энэ хуулийн 6.2, 6.3, 15.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

-39.2.2.энэ хуулийн 6.2, 6.3, 15.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн 38.4-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах... гэдгийг тусгажээ.