Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
193
Б.Хэрлэн: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдвал парламентын дархлаа улам бэхэжнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг маргааш болгон хойшлууллаа. Тус асуудлын талаар  УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнгээс тодрууллаа. 

Тэрээр, Энэ хуулийн төслийг би зарчмын хувьд дэмжиж байгаа. Хууль тогтоох түвшинд ажиллаж байгаа УИХ-ын гишүүн хариуцлагатай байх ёстой. Сахилгатай байх хэрэгтэй. Хэрэв буруу зүйл хийвэл хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Өөрийнхөө зөв байгаа байдлаараа нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Ийм санааг агуулсан хуулийн төсөл орж ирж байгаа учраас би зарчмын хувьд дэмжиж байгаа.  Ёс суртахуун, ёс зүйн тухай асуудлууд яригдаж байна. Ёс суртахуун гэдэг бол хувь хүний хүмүүжил төлөвшилтэй холбоотой асуудал. Чи ямар төлөвшил, хүмүүжилтэй байхаас үл хамааран өнөөдөр чи нийгэмд яг ямар үүрэг гүйцэтгэж байгаа юм бэ. Тэр гүйцэтгэж байгаа үүрэгтээ чи өөрөө нийцэж байх ёстой гэсэн зарчмын шаардлага энд яригдаж байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүн гэдэг бол улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө явах ёстой. Өөрөө хууль тогтоогч хүний хувьд гаргасан хуулиа ягштал биелүүлдэг, мөрддөг, хуулийг дээдэлдэг байдлаараа нийгэмд үлгэр дуурайл үзүүлэх үүрэгтэй хүн.  

Энэ хууль батлагдвал гишүүд өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлж чадахгүй болно гэж яриад байна. Парламентын дархлаа суларчих мэтээр ойлгоод байх шиг байна. Харин би тэгж бодохгүй байгаа. Гишүүд сахилгатай, хариуцлагатай, үүрэгт ажилдаа ухамсартай хандсанаар парламентын дархлаа улам бэхэжнэ гэж бодож байгаа. 

Шууд дамжуулалт: