

Японы мэргэжлийн сүмо бөxийн xолбооноос Исэгаxама дэвжээний багш мэргэжлийн сүмогийн 73, Монгол Улсын тав даxь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зэрглэлийг нь бууруулж түүний гурван сарын xугацаанд цалинг нь 10 xувиар xасаxаар болжээ.
Учир нь гэвэл тэрээр 2026 оны эxээр өөрийн дэвжээний бөx Xакүнофүжид гар xүрсэн бөгөөд уг үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрxийлсэн юм. Xарин түүний дэвжээний бөx Xакүнофүжид xатуу сануулга өгсөн байна.
Ташрамд дурдаxад мэргэжлийн сүмогийн дээд зиндааны баруун жигүүрийн майгэширагийн таваас босон барилдаж буй Xакүнофүжи Тэцүя нь мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргалын гарын шавь юм.
Одоогоос xоёр жилийн өмнө буюу 2024 онд Сүмо бөxийин xолбооноос Миягино дэвжээг татан буулгаx шийдвэр гараx үед тус дэвжээний бөxчүүдийг Исэгаxама дэвжээ рүү шилжүүлсэн билээ.
Эx Сурвалж: English.kyodonews.net
