Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
157
А.Ариунзаяа: УИХ-ын дарга нам бус байснаар парламентын дархлаа сулрах вий гэхээс эмээж байна

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга А.Ариунзаяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Бүлгийн хурлаар тус асуудлыг авч хэлэлцээгүй. Тэгэхээр ТББХ-ны хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулаад хэлэлцсэн. Улс төрийн зөвшилцлийн хүрээнд хэлэлцье гэх асуудал явсан. УИХ-ын гишүүдийн хувьд хууль өргөн барих санаачлах нь нээлттэй учраас хэлэлцүүлгийн түвшинд орж ирээд хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх гэж байна. Маргааш өглөө хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэж санал хураана. Парламентын засаглалыг бэхжүүлэх дээр хэдэн улсын парламентын арга нь нам бус байна гэдгийг бид харах ёстой.

Одоогийн судалгааны түвшинд цөөхөн буюу англи болон түүний харьяат улсууд УИХ-ын даргаа нам бус байхаар хуульчилсан байдаг.  Миний хувьд парламентын дархлааг улам л сулруулсан асуудал болох вий гэхээс эмээж байна. 

Шууд дамжуулалт: