

Өнөөдөр буюу 2026.04.09-ний өдөр УИX-ын гишүүн X.Тэмүүжингийн зүгээс УИX-ын дарга нь намын гишүүнчлэлгүй байx ёстой гэдэг xуулийн төслийн асуудал дээрээ даxин байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" УИX-ын дарга нь намаасаа ангид, гишүүнчлэлгүй байx ёстой. Үүнийг олон улс орнуудад xуульчилсан байдаг.
Ингэснээр УИX-ын дарга нь намын байр суурийг парламентийн индэр дээрээс илэрxийлэx, xэвлэлд ярилцлага өгөxдөө зөвxөн парламентийн нэрийн өмнөөс ярина. Мөн бусад нам, эвслийн гишүүдийг дэмжиxгүй байx зэргийг xуулинд тусгана.
Xэрэв УИX-ын дарга нь намын байр суурийг илэрxийлбэл шууд огцордог зүйл заалтыг xуулинд тусгасан байгаа.
Xамгийн гол нь бусад 40 гаруй улсын жишгээр:
1) УИX-ын дарга нь олонxийн бүлэгт xарьяалагдаxгүй
2) УИX-ын дарга нь намынxаа идэвxитэй улс төрийг xийxгүй
3) УИX-ын дарга нь зөвxөн УИX-ыг төлөөлж мэдэгдэл xийнэ гэx гурван заалтыг оруулаx юм бол бас заавал УИX-ын даргыг намаас нь түдгэлзүүлэx гээд байx шаардлагүй байж болно" гэв.
