Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
144
Ж.Галбадрах: Ялихгүй шалтгаанаар эгүүлэн татаад байвал парламентын дархлаа суларна

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаас тодрууллаа. 

Тэрээр, Би дэмжиж байгаа. УИХ-ын гишүүд хариуцлагатай, ёс зүйтэй байх хэрэгтэй. Ард түмэн ч биднээс үүнийг шаардаж байна. Энэ үзэл баримтлал талаас нь хэлэлцэхийг нь дэмжиж байгаа. Гэхдээ агуулгын хувьд анхаарч үзэх зүйлүүд байгаа. 

9.1.6-д жагсаалтаар орж ирсэн гишүүнийг нэр дэвшүүлсэн намын бүлэг улс төрийн хүчин ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татна гэсэн заалт байгаа. Жагсаалт гэж ялгахгүйгээр адилхан авч үзэх хэрэгтэй. 

Ёс суртахуун ёс зүй ялгаатай. Тиймээс учраас тухайн хүний итгэл үнэмшлийг бид хүндэтгэж үзэх ёстой. Тэр хүн ямар ч асуудалд юу ч гэж хэлж болно. Багшийн ёс зүй гэж ярьдагтай адилхан УИХ-ын гишүүний ёс зүй авлига хээл хахуулаас хол байх, хариуцлагатай байх хэрэгтэй. Биднийг маш олон хүн харж байгаа учир үлгэр дуурайлтай байх гэх зэрэг ёс зүйн хэм хэмжээ гэж байгаа.

Гэхдээ ялихгүй шалтгаанаар эгүүлэн татаад байвал парламентын дархлаа суларна. 

Шууд дамжуулалт: