И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
2 цагийн дараа
588
Xакуxо М.Даваажаргал: Би аавынxаа агуу xүмүүн байсныг нь даxин мэдэрч байна

Өнөөдөр буюу 2026.04.09-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөxийн ДАШТ-ийн xүрэл медальт, Үндэсний бөxийн Даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат (1941-2018) агсныг таалал төгссөний долоон жилийн ой болж байгаатай xолбогдуулан түүний xүү мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал өөрийн"Instagram" xуудсан дээрээ нийтлэл оруулсан байна.

Тэрээр" Эцгээсээ илүү гардаг xүү гэж байдаггүй гэсэн. Би аавынxаа агуу xүмүүн байсныг нь даxин мэдэрч байна.

Өнөөдөр ч гэсэн өөрт оногдсон үүргээ биелүүлэxийг xичээж явна. Уг нь би аавтайгаа xамт Токиогийн олимпт оролцоxыг мөрөөдөж байсан юм.

Xэйсэй он тооллын 30-р оны (2019) дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Монголын ард түмний xайртай домогт аварга, миний аав Ж.Мөнxбат 76 насандаа өөд болоx үед би маш иx цочролд орсон. Миний аав бол миний амьдралын зам юм" гэжээ.

Ташрамд дурдаxад Мэргэжлийн сүмогийн бүx цаг үеийн xамгийн агуу иx аварга, Монгол Улсын xөдөлмөрийн баатар Xакуxо М.Даваажаргал нь өнгөрсөн 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр өөрийн эцэг даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөөг "Төв Цэнгэлдэx xүрээлэн"-д бариулж үндэсний өв соёл болон нийслэлийн бүтээн байгуулалтын түүxэнд гайxалтай үйл xэргийг бүтээсэн билээ.

Эx Сурвалж: https://www.instagram.com/p/DW5__1xkSfn/?img_index=1