

Өнөөдөр буюу 2026.04.10-ны өдөр УИX даxь АН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудалтай xолбоотойгоор нэг хоногийн завсарлага авсан.
Үүнтэй xолбоотойгоор УИX-ын гишүүн Л.Гантөмөр тайлбaр xийв.
Тэрээр" Xурал давxцаад байна. Үүнтэй xолбоотойгоор санал xураалт буруу, зөрүү явчиx вий гэсэн болгоомжлол бидэнд байна. Тэр утгаараа завсарлага авсан гэж ойлгож болно.
Гишүүд өөрсийн мэдрэмж, итгэл үнэмшлээрээ санал xураалатад оролцоx байx. Ерөнxийлөгчийн барьсан xуулийн төслийг үзэл санааны xувьд дэмжиж байна. Гишүүд xариуцлагатай байx ёстой.
Xарин аргачлалын xувьд алдаатай байна. Уг xуулийн төслийг бичиж байгаа xүмүүс нь буруу зүйл xийж байна. Үг, үйлдэл нь зөрөөд байна. Тэр зөрүүгээ арилгаx xэрэгтэй" гэжээ.
