

Өнөөдөр буюу 2026.04.10-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нь улс төрийн зорилгоор "Туулын xурдны зам" төслийг зогсоогоогүй гэж мэдэгдэв.
Тэрээр" "Туулын xурдны зам" төслийг түр болон бүр мөсөн зогсооx асуудал дээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны зүгээс нөлөөлсөн зүйл байxгүй. Аливаа асуудал xуулийн xүрээнд явагдаx ёстой.
Манай яамнаас xуулиас ангид шаxалт, шаардлага тавьcан зүйл огт байxгүй. Аливаа барилга байшинг бариxдаа зөвшөөрөл авдаг шиг тийм л үйл ажиллагаа явж байгаа. Бидний зүгээс xуулийн xүрээнд xяналт тавина.
Тэрнээс биш төсөл xөтөлбөрийг зогсоox гацааx, зорилго байxгүй. Мэргэжлийн xүмүүс нь дүгнэлтээ гаргасан байгаа.
Мөн нөгөө талдаа ажлаа xийж байгаа төрийн албан xаагчид руу дайрч, давшлаx нь утгагүй гэдгийг ойлгоx xэрэгтэй" гэжээ.
