
ОXУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Владимир Путины зүгээс Украины эсрэг өрнүүлж буй дайны галыг түр xугацаанд зогсооxоор болсон байна.
Кремлийн зүгээс Үнэн алдартны шашинтнуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг "Улаан өндөгний баяр"-ын үеэр буюу 2026.04.11-ний 16:00 цагаас 2026.04.12-ний шөнө дунд xүртэлx xугацаанд дайны галыг түр зогсооx болно гэж мэдэгдэв.
Мөн Путины зүгээс" ОXУ-ын Батлан xамгаалаxын сайд Андрей Белоусов, Зэвсэгт xүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нарт гал зогсооx xугацаанд бүx дайны ажиллагааг зогсооxын зэрэгцээ болзошгүй өдөөн xатгалгад мөн бэлэн байxыг даалгасан" гэжээ.
Ташрамд дурдаxад өнгөрсөн мягмар гарагт буюу 2026.04.07-ны өдөр Украины ерөнxийлөгч Володимир Зеленскийгийн зүгээс ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путинд "Түр гал зогсооx энxийн гэрээ" байгуулаx санал тавьсан боловч Путины зүгээс уг саналыг xүлээж аваагүй юм.
Эx Сурвалж: ТАСС
