

Гаалийн байгууллага энэ сарын 9-ний байдлаар татвараас зайлсхийх болон буруу мэдүүлсэн 19 зөрчил илрүүлж, 93.5 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Э-Транс хяналтын бүсэд саатал үүсээгүй бөгөөд иргэн, ААН-үүдийг бараагаа үнэн зөв мэдүүлэхийг анхаарууллаа.
Барааг хүлээн авагч ААН, иргэн болон түүнийг итгэмжлэсэн иргэн барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй тохиолдолд гаалийн байгууллагын зүгээс шалгалт хйих эрх үүсдэггүй.
Иймд Гаалийн тухай хуульд зааснаар 3 хоног хүртэл хугацаагаар хадгалж болох бөгөөд энэ хугацаанд мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн горим сонгоогүй бол гаалийн түр агуулахад шилжүүлэх талаар танилцуулан, хүлээн авагч иргэн, аан-ийг бараагаа мэдүүлэхийг шаардаж ажиллаж эхэлдэг байна.
Зөрчлийн хувьд татвараас зайлсхийх зөрчилд холбогдсон буюу барааг гаалийн байгууллагад буруу мэдүүлсэн зөрчил энэ оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар 19 зөрчлийг илрүүлж, ЗТХ-ийн дагуу Хялбаршуулсан журмаар арга хэмжээ авч, нийт 93.5 сая төгрөгийг улсын төсөвт Монголын Гааль нөхөн төвлөрүүлжээ.
Э-транс ГХБ-д дунджаар 170 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд тус хяналтын бүсийн хувьд мэдүүлсэн бараа тээврийн хэрэгслийг саатуулан удаашруулсан байдал үүсээгүй тул бараа хүлээн авагч иргэн, ААН болон гаалийн мэдүүлэгч нар барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх талаар шаардлагаа тавьж байгааг Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.
