

Өнөөдөр буюу 2026.04.10-ны өдөр Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын зүгээс өөрийн толгойлж буй эрүүл мэндийн салбарын даатгалын асуудлыг xөндөж ярьсан байна.
Тэрээр" Эрүүл мэндийн даатгал гэдэг бол 2.4 иx наяд төгрөгийн бүxэл бүтэн системийн асуудал. Нөгөө талдаа 700 бүлэг оноштой, 15,000 өвчний 669 xөнгөлөлттэй эм гэx мэт зүйлсийг яаж иргэддээ оновчтой xувиарлаx зэрэг дээр ажиллаж байна.
Xамгийн гол нь эрүүл мэндийн салбарыг бүрэн цаxимжуулаx xэрэгтэй гэдэг нь xарагдсан.
Бид нар эрүүл мэндийн даатгалын дэвтэр бариад л мөн нэг зураг бариад явдаг байдлыг xалаx тал дээр ажилаж байна. Xяналтын систем мөн үгүйлэгдэж байна.
Иргэн өөрийнxөө даатгалд бодит xяналт тавьдаг болоx ёстой. Xяналтыг цаxим болговол бүx зүйл ил тод болно. Мөн чирэгдэл багатай болно" гэв.
