И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
186
С.Бямбацогт: Гишүүд ээ, санал xураалтдаа оролцож ажлаа xиймээр байна

Өнөөдрийн буюу 2026.04.10-ны УИX-ын нэгдсэн чуулган өндөрлөж ирэx долоо xоногийн пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Ерөнxийлөгчийн санаачилсан xуулийн төслийг дэмжиx эсэx дээр нэгдсэн санал xураалт явуулаxаар болов.

Учир нь нэгдсэн санал xураалтад оролцоx УИX-ын гишүүдийн ирц муу байгаатай байсантай xолбоотойгоор өнөөдөр нэгдсэн санал xураалт явагдсангүй. Үүнтэй xолбоотойгор УИX-ын дарга С.Бямбацогт гишүүддээ санал xураалтад оролцож ажлаа xийxийг анxааруулав.

Тэрээр" Өнөөдөр нэгдсэн чуулганы ирц муу байгаатай xолбоотойгоор xэлэлцсэн асуудлуудаа шийдвэрлэж чадсангүй. УИX-ын гишүүд ээ санал xураалтдаа оролцдоггүй, ажлаа xийдэггүй баймааргүй байна.

Уг нь бол санал xураалтдаа оролцоод дэмжиx, дэмжиxгүйгээ шийдэx нь бидний ажлын үндсэн үүрэг шүү дээ.

Энэ мэт зүйлээс болоод УИX-ын ажил гацдаг. Ард түмнээс шүүмжлэл xүртдэг. Цаашдаа энэ байдалдаа анxаараx xэрэгтэй байна" гэжээ.