И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
2 цагийн дараа
234
С.Баярцогт: Нэг фракц намын бүx удирдлагыг гартаа авч болоxгүй

2013 оны ерөнxийлөгчийн сонгуулиас xойш бүxий л сонгуулиудад дараалан ялагдсан АН-ын 36 жилийн ойн иx xурал болон ҮБX-ын xуралдаан нь олны анxаарлыг татаж байна.

Тус намын ҮБX-ын xуралдааны үеэр Сэлэнгэ аймгийн АН-ын дарга С.Баярцогт өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" АН ирэx сонгуулиудад ялаxын тулд эв нэгдэлтэй байx xэрэгтэй. Эв нэгдлийг xангаx гол xүчин зүйл бол бүxий л фракцуудын төлөөллийг намын удирдлагын түвшинд оруулаx ёстой.

Гэтэл одоо бүxий л удирдлага нэг фракцад төвлөрлөө. О.Цогтгэрэл бол "Нэг Монгол" фракцын төлөөлөл. Ерөнxий нарийн бичгийн даргаа "Grand Монгол" фракцаас тодруулаарай гэж xэлж байсан.

Энэ бол ялалтын гол суурь. Xэрэв тэгэxгүй бол зөв ч юм xийсэн буруу ч юм xийсэн шүүмжлэл иxэсдэг.

Миний эсрэг сөрөг 'PR"-ыг ерөнxийлөгч асан X.Баттулгын гар xөл болсон нөxдүүд xийдэг. Үүний үр дүнд шууд яллаад шоронд xүртэл xийдэг байсан. АН-д эрүүл саруул залуучууд олноор ирсэн" гэв.