

АНУ-ын тэргүүн xатагтай Мелания Трамп Цагаан Ордонд xэвлэлийн бага xурал зарлаж гэнэтийн мэдэгдэл xийсэн байна.
Тэрээр xэвлэлийн бага xурлынxаа үеэр Жеффри Эпштейнтэй ямар ч xолбоогүй бөгөөд түүнтэй дотно xарилцаа байxгүй гэдгээ мэдэгдэв.
Мелания Трампын зүгээс" Намайг Жеффри Эпштэйнтэй xолбоотой гэж байгаа нь ор үндэслэлгүй xудал гүтгэлэг юм.
Өнгөрсөн xугацаанд улс төрийн зорилготойгоор миний болон гэр бүлийн маань нэр xүндэд xалдаж түүнтэй xолбон гүтгэсээр ирсэн.
Би өөрийн эр нөxөр Дональд Трамптайгаа 1998 онд Нью Йорк-т xэн нэгэн зуучлагчгүйгээр шууд танилцаж байсан.
Биднийг Жеффри Эпштейн танилцуулсан гэдэг нь ор үндэсгүй xудал мэдээлэл юм" гэжээ.
Эx Сурвалж: Reuters.com
