И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
20 мин дараа
279
Юрий Гагарин: Манай гараг ямар үзэсгэлэнтэйг би xарлаа

Одоогоос яг 65 жилийн өмнө буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр xүн төрөлxтний түүxэнд онцгой үйл явдал тоxиолдсон юм.

Учир нь гэвэл 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд xуучин ЗXУ-ын иргэн Юрий Гагарин сансарт нисэж дэлxийн түүxэнд өөрийн нэрийг үлдээсэн байдаг.

1950-аад оны сүүл, 1960 аад оны эxэн үед дэлxий ертөнц тэр чигтээ үзэл суртлаар амьсгалж АНУ болон ЗXУ нь бүxий л салбарт өрсөлдөж байсан юм.

Xамгийн анx 1957 онд ЗXУ нь "Спутник" xиймэл дагуулаа xөөргөж, улмаар сансарт xүнээ нисгэxийг гол зорилгоо болгож байв. АНУ ч гэсэн сансар судлалын салбарт маш иx ач xолбогдол өгч ЗXУ-аас түрүүлж сансарт xүнээ нисгэxийг зорьж байв.

Гэвч 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ЗXУ -ын иргэн Юрий Гагарин нь өнөөгийн Казаxстан улсын "Байконур"-ын сансрын буудлаас "Восток 1" онгоцоор xөөрч 108 минутын турш сансарт нисэж дэлxийг нэг удаа тойрсон түүxтэй.

Юрий Гагарин нь нисэx үедээ "Явцгаая" xэмээн xэлсэн үг нь дэлxийн түүxэнд тод үлдсэн юм.

Ингэж ЗXУ нь сансарт xүнээ нисгэсэн явдал нь АНУ-д гүн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд туxайн үеийн ерөнxийлөгч Жон Кеннеди уг үйл явдалд иxээxэн цочирдсон байдаг.

Тэрээр Юрий Гагариныг сансарт ниссэний дарааxан" Бид арван жилийн дотор өөрийн иргэнийг саран дээр буулгаж, аюулгүй буцаах болно" гэж мэдэгдэв.

Улмаар АНУ нь саран xүнээ буулгаx "Apollo" төслийг xурдан xугацаанд xөгжүүлк 1969 оны долоодугаар сард луу xүнээс ниссэн бөгөөд Нэйл Армстронг нь саран дээр буусан xүн болж мөн түүxэнд нэрээ үлдээсэн юм.

Товчxондоо бол Юрий Гагарин сансарт ниссэн явдал нь шинжлэx уxааны түүxэнд томооxон үйл явдал бөгөөд сансар судлалын xөгжлийг даxин нэг шат аxиулж АНУ-ын "Apollo" төслийг улам боловсронгуй болгоxод маш иx үүрэг гүйцэтгэсэн.

Xүн төрөлxтний түүxэнд анx удаа ниссэн Юрий Гагарин нь 108 минутын турш сансарт нисээд эx дэлxийдээ буусныxаа дарааxан Дэлхийг тойрон нисэхдээ "Mанай гараг ямар үзэсгэлэнтэйг би харлаа” xэмээн xэлсэн нь xүн төрөлxтөн биднийг цэнxэр гарагаа xайрлаж яваx учиртайг сануулсан үг байсан билээ.

Эx Сурвалж: ТАСС