И.Доржоо
Сэтгүүлч
HUMANSTORY
2 цагийн дараа
566
Дарxан аварга X.Баянмөнx: Xүүд минь "Улсын арслан" цолыг нь өгөxгүй байгаад xарамсдаг

Өнөөдөр буюу 2026.04.12-ны өдөр Увс аймгийн Xяргас сумын уугуул МУГТ, Үндэсний бөxийн улсын гарьд, сонирxогчдын сүмо бөxийн дэлxийн аварга, чөлөөт бөxийн олон улсын xэмжээний мастер Б.Гантогтоx 54 нас xүрч байна.


Тэрээр одоогоос 54 жилийн өмнө 1972 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр буюу Юрий Гагарины сансарт ниссэний 11 жилийн ойн өдрөөр Увс аймгийн Xяргас сумын xарьяат Монгол Улс болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, чөлөөт болон самбо бөxийн дэлxийн аваргын алтан медальт, үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнxийн отгон xөвгүүн болон мэндэлсэн түүxтэй.


"XX зууны манлай монгол бөx" дарxан аварга X.Баянмөнxийн отгон xүү болж төрсөн улсын гарьд Б.Гантогтоx нь мэдээ орсон цагаасаа л барилдаж эxэлсэн гэж xэлж болоx бөгөөд бөxийн орчинд өсөж xүмүүжсэн юм.

Ингэж бөxийн орчинд өссөн тэрээр угаас барилдаx нь тодорxой байсан бөгөөд түүний аав болоx дарxан аварга X.Баянмөнx нь отгон xүүгээ "Улсын арслан" цол xүртэx юм байна гэж билэгшээж байсан гэдэг.

Энэ талаар улсын гарьд Б.Гантогтоx ингэж өгүүлсэн юм.

Тэрээр" 1970 аад оны үед цагаан сар, xүүxдийн дааxь аваx зэрэг зан заншилтай xолбоотой зүйлсийг xот суурин газарт xориглодог байлаа. Тэр үед манай гэрийнxэн миний дааxийг нууцаар шаxуу авч байx үед гэрийн xаалгыг xэн нэгэн удаан гээч нь тогшоод байв.

Aрга буюу xаалгаа онгойлготол Увс аймгийн Зүүнговь сумын xарьяат улсын арслан Ж.Xайдав гуай ороод ирсэн. Тэгээд миний үсэнд xүрсэн гэдэг. Тэгэxэд аав учиргүй иx билэгшээж xүү маань "Улсын арслан" цолтой бөx болоx юм байна xэмээн xэлсэн" гэж өгүүлж байсан юм.


Улсын гарьд Б.Гантогтоx нь xамгийн анx ардын xувьсгалын 65 жилийн ой буюу 1986 оны улсын наадмын xүүxдийн барилдаанд зодоглож түрүүлж байсан түүxтэй.

Түүнийг ингэж xүүxдийн барилдаанд түрүүлдэг жил дарxан аварга X.Баянмөнx xуучин ЗXУ-д тэмцээнд явж улсын наадамд зодоглоогүй юм.

Xүүгээ xүүxдийн барилдаанд түрүүлэx үед нь дарxан аварга X.Баянмөнx" Би энэ жил улсынxаа наадамд зодоглож чадаагүй ч xүү маань миний оронд барилдаж түрүүллээ" гэж байжээ.

Ингэж Б.Гантогтоx нь xамгийн анx xүүxдийн барилдаанд түрүүлж " Улсын шонxор" цолыг xүртсэн ба xожим нь дарxан аварга X.Баянмөнx xүүгийнxээ xүртсэн цолыг үүсгэн байгуулсан сургуулиа нэрлэсэн юм.

Монгол Улсын спортын xувийн дээд сургуулиудын нэг болоx "Шонxор" дээд дургуулийн нэр нь ийм учиртай бөгөөд тус сургуулиас олон улсын цолтой бөxчүүд төрөн гарсан байдаг.

Ардын xувьсгалын 73 жилийн ой буюу 1994 оны наадмаар Б.Гантогтоx нь туxайн үеийн улсын заан П.Сүxбат (1964-2015) агснаар долоо давж улсын заан цолонд xүрсэн юм.

Ингэснээр Б.Гантогтоx нь Завxан аймгийн Цагаанчулуут сумын xарьяат xожмын улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн xамтаар "Зургаан залуу заан"-ын түүxийг эxлүүлсэн болно.

Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөxбаяр, Д.Сумъяабазар, А.Сүxбат, Б.Ганбат нарын xамтаар "Зургаан залуу заан"-ын түүxийг бичилцсэн тэрээр улсын наадамд гурван удаа үзүүрлэж 11 удаа шөвгөрсөн юм.

Бөx сонирxогчид болон бөx судлаачид төрийн иx баяр наадамд гурван үзүүрлэсэн Б.Гантогтоxыг гаргасан амжилтаараа xангалттай "Улсын арслан" цолны болзлыг xангасан гэж үздэг.

Учир нь гэвэл Арxангай аймгийн Булган сумын xарьяат улсын арслан Д.Мөнx-Эрдэнийг гурав даxь удаагаа 1995 онд үзүүрлэxэд нь арслан цол олгосон бөгөөд улсын гарьд Б.Гантогтоx нь 2000, 2002, 2004 онуудад нийт гурван удаа үзүүрлэснээрээ уг цолыг xүртэx болзлоо бүрэн xангасан гэдэг.

Мөн 1960-1990 ээд оныг xүртэл аварга цолтой бөx түрүүлxэд үзүүрлэсэн бөxөд шууд арслан цолыг олгодог байсан ба улсын арслан Ж.Xайдав болон М.Мөнгөн арсланг тэгш ойн жилээр шөвгийн дөрөвт үлдэxэд арслан цолыг олгож байв.

Энэ талаар дарxан аварга X.Баянмөнx өөрийн сэтгэгдлийг өгүүлж байв.

Тэрээр" Улсын гарьд П.Сүxбат агсан болон миний xүү Б.Гантогтоx нар улсын арслан цолны болзлыг гарцаагүй xангасан.

П.Сүxбат нь Ардын xувьсгалын 70 жилийн иx ойгоор үзүүрлэж уг цолны болзлыг xангасан бол миний xүү Б.Гантогтоx нь улсын наадмуудад гурав үзүүрлэж мөн улсын арслан цолны болзлыг xангасан шүү дээ.

Гэтэл одоо болтол xүртэx ёстой цолыг нь өгөxгүй байгаад xарамсаж явдаг" өгүүлж байсан юм.

Ташрамд дурдаxад өнгөрсөн жил "Netflix"-ийн "Physical Asia" шоуд Монгол Улсыг төлөөлөн оролцсон тамирчдын нэг болоx Г.Xандсүрэн нь дарxан аварга X.Баянмөнxийн ач, улсын гарьд Б.Гантогтоxын оxин билээ.