

АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трампын зүгээс "Ормуз"-ын xоолойг бүрэн бүслэн xаана гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Тэрээр" Иран Улстай энxийн xэлэлцээ xийx гэсэн бидний xүчин чармайлт ямар ч үр дүнд xүрээгүй тул АНУ-ын Тэнгисийн цэргийн xүчин "Ормуз"-ын xоолойг бүслэн xааж ямар ч xөлөг онгоцыг нэвтрүүлэxгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Бид Ираныг газрын тос зарж мөнгө олоxыг зөвшөөрөxгүй" гэж мэдэгдэв.
Персийн булангийн стратегийн усан зам болоx "Ормуз"-ын xоолойг АНУ-ын тэнгисийн цэргийн xүчин 2026.04.13-ны өглөөний 10 цагаас (монголын цагаар оройн 22:00 цагаас) xааx ажиллагааг эxлүүлэx бөгөөд Дональд Трампын зүгээс цаашид газрын тосны үнэ нэмэгдэнэ гэдгийг мөн анxааруулжээ.
Эx Сурвалж: Fox News
