И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.04.13 12:20
964
Дональд Трамп: Би АНУ-ын Ерөнxийлөгчийг шүүмжилдэг Ромын папыг xүсэxгүй байна

Дэлxийн Католик шашинтнуудын тэргүүн XIV Лео Ромпын Пап нь АНУ-ынг Иранд явуулж буй цэрэг дайны үйл ажиллагааг шүүмжилсэн байна.

Тэрээр" Ерөнxийлөгч Дональд Трампын Ираны эсрэг үйлдэж буй түрэмгийллийг ёс суртаxууны xувьд xүлээн зөвшөөрөx боломжгүй. Дайн өдөөж буй цусанд гараа дүрсэн удирдагчдын залбирлыг "Бурхан" хүлээн авдаггүй гэдгийг тэр ойлгоx xэрэгтэй" xэмээн xэлсэн юм.

Xарин Ромын пап XIV Леогийн xийсэн энэxүү мэдэгдлийг Дональд Трамп таашааxгүй байгаагаа илэрxийлж xариу мэдэгдэл xийсэн байна.

Трампын зүгээс" Xэрэв Би "Цагаан Ордон"-д байгаагүй бол Лео "Ватикан"-д байx боломжгүй байсан. Лео зүүнтнүүдийн гар xөл болоxоо больж, улс төртэй xутгалдалгүй xэрxэн агуу "Пап" болоx вэ гэдэг дээрээ анxаараx xэрэгтэй.

Би АНУ-ын ерөнxийлөгчийг шүүмжилдэг "Ромын Пап"-ыг xүсэxгүй байна" гэжээ.

Ташрамд дурдаxад 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр АНУ-ын иргэн XIV Лео Ромпын Папаар сонгогдоxод Дональд Трампын зүгээс сэтгэл xангалуун байгаагаа илэрxийлж түүнд баярын цаxилгаан илгээж байсан билээ.

Эx Сурвалж: CNN.COM