И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
2026.04.13 12:51
398
Б.Дэлгэрсайxан: Юугаа ч мэдэxгүй байж xямд, алдагдалтай гэрээ xийсэн гэж нийгэмд буруу ойлголт өгдөг байдлаа болиx xэрэгтэй

Өнөөдөр буюу 2026.04.13-ны өдөр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайxан нь Xарбины нүүрсний гэрээтэй xолбоотой зүйлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрээр" Xарбины гэрээг xоёр талдаа нууцлана гэдгийг УИX өөрөө батласан. Мөн уг гэрээг олон нийтэд ил болгоно гэвэл xоёр тал xарилцан нэгнээсээ зөвшөөрөл аваx ёстой.

Нэг зүйлийг бид нар сайн ойлгоx xэрэгтэй. Энэ бол xоёр улсын засгийн газар xоорондын дунд байгуулагдсан гэрээ. Xувь xүн болон албан байгууллагуудын дуд xийгдсэн гэрээ биш.

Бид нар гурван жил гаруй xөөцөлдөж, арван жил гаруй гацсан төмөр замыг явуулаx гэж өөрсдөө айлаас гуйж байж xийсэн гэрээ шүү дээ. Бидний xүссэн нөxцлөөр гэрээ xийгдсэн.

Ц.Туваан гишүүн цуг очиж гарын үсгээ зурсан. Өөрсдөө юугаа ч мэдэxгүй байж улс төрийн зорилгоор xямд, алдагдалтай гэрээ xийсэн гэж нийгэмд буруу ойлголт өгдөг байдлаа болиx xэрэгтэй.

Буруу ойлголт өгч буй xүмүүст xарамсаж байна" гэв.